eSIM яаж идэвхжүүлэх вэ
Суулгах ба идэвхжүүлэх нь хоёр өөр алхам. Суулгасны дараа eSIM утсан дээр бэлэн байх бөгөөд багцад багтсан улсын сүлжээнд бүртгэгдсэн үед идэвхжинэ. Очих газартаа монгол дугаараа унтраагаад GlobalSIM-ийн eSIM-ээ On болгож, Data roaming-ийг асаана.
Идэвхжихэд хэр хугацаа шаардагдах вэ?
Орон нутгийн сүлжээг олсон даруйдаа, дүрмээр бол нэг минутаас бага хугацаанд идэвхжинэ. Утас удаан хугацаанд сүлжээгүй зогсвол онгоцны горимыг нэг удаа ON/OFF хийх эсвэл сүлжээг гараар сонгоно уу.
Data roaming яагаад хэрэгтэй вэ?
Аяллын eSIM гадаадад түншийн сүлжээг ашигладаг тул роуминг шаардлагатай. Data roaming нь тухайн сүлжээг ашиглах зөвшөөрөл бөгөөд зарцуулсан дата таны авсан багцаас хасагдана.
Газардсаны дараа хамгийн түрүүнд юу хийх вэ?
Монгол дугаараа Off, eSIM-ээ On болгоод Mobile Data-г eSIM рүү тохируулж, Data roaming-ийг асаана. Монгол дугаар унтраалттай үед аяллын хугацаанд түүнээс ямар ч төлбөр гарахгүй.